Мэдээ
 
Харуул Хамгаалалтын Байгууллагуудын снукер биллиардын аварга шалгаруулах тэмцээн боллоо
Монголын Харуул Хамгаалалтын Албан Хаагчдын Эрхийг Хрмгаалах Холбооноос зохион явуулсан снукер биллиардын аварга шалгаруулах тэмцээнд Компаны Захирал Дархижавын Отгонбаяр амжилттай оролцож түрүүллээ.
 
Шинэ оны мэнд хүргэе
Хэдийгээр дэлхий дахиныг хамарсан хориотой хүнхэн үе байсан боловч манай хамт олон төлөвлөсөн ажлуудынхаа ард амжилттай гарлаа.
 
Их хааны мэндэлсэн өдрийн баярын мэндийг хүргэе
Өнөөдөр оршин байгаа Монгол үндэстэний нэр хүндийг Дэлхийн тавцанд тамгалсан Агуу удирдагч, Их хаан Есүхэйн Тэмүжин өвгийн төрсөн өдрийн мэндийг албан хаагч та нартаа хүргээд, гэр бүлд нь аз жаргал, инээд хөөр дүүрэн байхыг хүсэн ерөөе
 
Компаны захирал Дархижавын Отгонбаярын хөдөлмөрийг төр засаг үнэлэв
Үндэсний тулаан Монгол-Зо урлагийг шинжлэх ухааны үндэслэл, судалгаатайгаар хөгжүүлэн монгол уламжлал, ёс загшилыг хүүхэд залууст өвлүүлэн үлдээх тал дээр хөдөлмөрлөсөн 31 жилийн хөдөлмөрийг нь төр үнэлж, Багш Боржигин Дархижавын Отгонбаярыг маань Алтан гадас одонгоор шагнасанд нийт Хос Ирвэсийнхнийхээ өмнөөс танд аз жаргал, урт наслахыг хүсэн ерөөе
 
Мэндчилгээ, Анхааруулга
Монгол Улсын Засгын Газар. Улсын Онцгой Комиссоос тогтоосон хөл хорионы үед албан хаагч нар хувийн ариун цэврийг сахин өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах ёстой
 
Бусад мэдээ

 
Манай Улсын хамгийн том тулааны тэмцээн болно
 

 Захирал Д.Отгонбаярын үүсгэн санаачилж хөгжүүлсэн үндэсний тулаан Монгол-Зо урлагийн УАШТ жил бүр зохиогдохдоо мэргэжлийн болон хүүхэд, Эмэгтэйчүүдийн гэсэн дүрмээр явагддаг уламжлалтай билээ. 2007 оноос эхлэн тулааны урлагийн аль нэгэн төрөлд зөвхөн аварга болсон Спортын Дэд Мастераас дээш зэрэглэлийн тамирчидыг оролцуулсан "Монгол Улсын Аварга" тэмцээнийг аваргын бүс олгох статустайгаар зохион явуулж эхэлсэн юм.

Тэмцээний бүсийг Отгонбаяр багшийн анхны шавь нарын нэг одоо "Уушгийн Агуй" ХХК захирал н.Гансүх өөрийн Компанидаа зардал мөнгийг нь хариуцан ивээн тэтгэж хийж өгдгийг энд өгүүлэхэд сайхан байна.

Тухайн бүс нь Дэлхийн бусад оронд олгож байгаа тулааны урлагийн бүстэй өрсөлдхүйц чанартай, дизайнтай болдог бөгөөд энэ бүсийг авах нь Монгол Улсад тулааны урлагаар хичээллэж байгаа мастер, шавь, тамирчидын мөрөөдөл болсон юм.

Манай тэмцээний нэр хүнд өсч оролцох тамирчдын тоо ихэссэн тул шалгуурыг өндөрсгөж энэ жил тухайн аль, нэг төрөлдөө Улсын Аварга болсон тамирчныг оруулах шийдвэрийг Тэмцээн зохион байгуулах Комиссоос шийдвэрлэсэн байна.

Мөн та бүхэнд сонирхуулахад ирэх жилээс олон улсын тэмцээн болон зохиогдох гэж байгааг дуулгахад таатай байна.

Хэвэлэл мэдээллийн байгууллагуудаас хамгийн түрүүнд ТВ-9 Телевиз манай хамт олонтой хамтран ажиллахаар 3-н жилийн гэрээг байгуулаад байна. Тус Телевиз нь энэ тэмцээний мэдээллийн ивээн тэтгэгчээр ажиллах бөгөөд нэвтрүүлэг болгон гаргах, сурталчилгаа, бичлэг зэргийг шууд хаиуцан ажиллах юм.

 

Энэ тэмцээний аваргын бүсийг хоёр удаа хүртэн шилдэг ганц тамирчин бол Д.Отгонбаяр багшийн отгон шавь Монгол-Зо урлагийн Мэргэшсэн мастер У.Үүрийнцолмон юм.

"Монгол Улсын Аварга 2015" Тэмцээн нь 2-р сарын 1-нд Хуучин Спортын Төв Ордонд ямар нэгэн билет, үнэгүйгээр зохиогдох тул та бүхэн найз нөхөддөө дамжуулан өргөнөөр сонирхоно уу

Монгол-Зо урлаг мандан бадраг

 
Огноо: 2015-01-20

« Буцах