Мэдээ
 
Дохиолол Хамгаалалтын оны шилдэг Компаниар шалгарав
Олон Нийтийн цахим санал асуулгаар шилдэгээр шалгарчээ
 
Хамгаалалтын Алба шинэ дүрэмт хувцасанд шилжив
Цагдаагийн байгууллаг. ХЗДХЯамнаас баталсан журмын дагуу Хос Ирвэс ХХК дүрэмт хувцасны журмаа шинэчилэн батлав
 
Хамт олноороо салхинд гарав.
Энэ жилийн наадам бороо хуртай сайхан болов.
 
Ирж буй шинэ оноо сайхан угтаарай
Элгээрээ энх амгалан, Хотлоороо эрүүл энх байх болтугай
 
Хамт олноороо салхинд гарав.
хамт олон агаарт нэг өдөр амрав. Маш сайхан нарлаг, дулаахан уур амьсгалтай байв.
 
Бусад мэдээ

 
Дохиолол Хамгаалалтын оны шилдэг Компаниар шалгарав
 

 Best of Mongolia Сэтгүүлийн газраас 8 дахь жилдээ 12-р сарын 05-наас 01-р сарын 01 хүртэлхи хугацаанд зохион явуулсан Салбар, чиглэл, болгонд шилдэгийг шалгаруулах нээлттэй цахим санал асуулгын дүнгээр "Хос Ирвэс" ХХК маань Дохиолол, Харуул Хамгаалалтын шилдэгээр шалгарч Цом, Өргөмжлөл хүртлээ. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа энэ сарын 18-ны өдөр Чингэс зочид Буудлын Хаан танхимд болж өнгөрлөө.

Шилдэгээр шалгарахад санал өгсөн үйлчлүүлэгч байгууллага болон хувь хүн бүрт талархалаа илэрхийлье! Мөн өнгөрсөн хугацаанд үр бүтээлтэй ажилласан Баянбат овогтой Баттөр даргатай Инженер Техникийн Албаны хамт олон, Жижүүрийн шуурхай Бүлгийн хамт олондоо талархал илэрхийлье....

Сонирхуулахад: Хос Ирвэс Хамгаалалтын Алба маань 1994 оноос хамгийн анхны хамгаалалтын үйлчилгээг дуучин Б.Сарантуяагийн "Инээмтгий Хүн" тоглолтноос эхлэн эстрадын бүх хамтлагийн тоглолтуудыг дэг журам, хамгаалалтын ажлаар эхэлсэн. Дурдвал: Вавилон мөрний эрэгт анхны Дива дуучид, Тэртээх он жилүүдХаранга, Хар СалхиХурд, Номин Талст Фен шоу- Топ Тен Хос Хунгийн дуульНикитон, Камертон,Татаар гээд бүгдийг нь хийж байсан....

Мөн Монголын анхны Диско Бар цэнгээний газрууд Топ Тен, Fair, Нию-Торнадо,Ривер Саунс г.м бүх газар. Зочид буудлууд г.м хамгаалалт хийдэг байсан бөгөөд нэг шөнө Улаанбаатар хотод нийт 75-80 хүн ажилладаг байв. Монголын анхны Чингэсийн Казино гээд л нийгэмд хэв журам гүйцэд тогтоогүй, Гэрээт харуул хамгаалалтын хууль, тогтоомж гараагүй эрсдэлтэй  үед хамгаалалтын үйл ажиллагааг явуулж байсан Монголын Үндэсний Бие Хамгаалах Урлагийн Холбооны Хос Ирвэс Хамгаалалтын Алба бол түүх юм.. БИДНИЙ БАХАРХАЛ.....

2001 онд хууль гарч одоогийн анхдагч гэх Хамгаалалтын Албад төрөн гарсан юм.  

 
Огноо: 2020-01-20

« Буцах